• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48880.29

( 51.07 0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48880.29 51.07
MSE A Индекс 18857.07 -21.13
MSE B Индекс 14583.29 118.82

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-09-18 09:32:28

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.09.18) дараах симболтойгоор эхэлнэ. 

09-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-17 16:27:51

Энэ өдөр нийт 10,701,380,263 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-09-17 15:47:20

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 9.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10 ширхэг захиалга, 5 жилийн хугацаатай купонтой бондод 8.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-05 15:31:46

2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 430,330,097 төгрөгийн үнийн дүн бүхий 747,316 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тав ХК (TAV +14.99%), Ариг гал ХК (EER +9.80%), Сэндли ББСБ ХК (SEND +7.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэр Даатгал ХК (TGI -5.67%), Таван толгой ХК (TTL -3.04%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -1.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 4,990 ширхэг нэгж эрх 4,465,633 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 400 ширхэг үнэт цаас 39,940,000 төгрөгөөр 

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 586 ширхэг үнэт цаас 58,600 ам.доллароор

  • Багцын арилжаанд нийт 290,529 ширхэг үнэт цаас 1,784,972,660 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ" (Монголросцветмет” ТӨҮГ)-ийн 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,673,100 ам.доллар буюу 6,004,688,976 төгрөгөөр, 

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,816,000 юань буюу 3,408,408,960 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 157 багц 1,004,800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 90,934,400 ам.доллар буюу 326,359,924,224 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 338,243,043,606 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс -0.33% хувиар буурч, 49,077.23 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,193,133,878,226 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ