• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ТАНИЛЦУУЛАХ ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-08-06 10:09:29

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн I болон II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 7-ны өдрийг дуустал 2025 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулах урьдчилсан хуваарь гарсан.

Тус хуваарийн дагуу "Дархан нэхий" ХК өнөөдөр (2025.08.06) 14:00-15:00 цагт тайлан мэдээллээ хүргэх байсан ч дотоод ажлын нөхцөл байдлаас шалтгаалан танилцуулга хийх боломжгүй, холбогдох мэдээллээ биржийн цахим хуудсанд байршуулсан тухайгаа мэдэгдлээ. 

Харин хуваарьт "Монложистик холдинг" ХК нэмэгдэн, өнөөдөр 16:00-17:00 цагийн хооронд олон нийтэд тайлангаа танилцуулахаар боллоо.

Тайлан танилцуулах арга хэмжээ МХБ-ийн сургалт мэдээллийн төвд болох бөгөөд албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах болно. 

Хөрөнгийн зах зээлийг сонирхогч, судлаач шинжээчид, хөрөнгө оруулагчид та бүхнийг хүрэлцэн ирэх буюу шууд дамжуулалтыг хүлээн авахыг урьж байна.

Урьдчилсан хуваарь: 

Компанийн нэр

Хуваарьт өдөр

Цаг

1

"Премиум Нэксус" ХК

7/31/2025

10:00-11:00

2

"Тавантолгой" ХК

8/1/2025

14:00-15:00

3

"ХААН Банк" ХК

8/1/2025

16:00-17:00

4

"Сүү" ХК

8/4/2025

10:00-11:00

5

"АПУ" ХК

8/4/2025

14:00-15:00

6

"Төрийн банк" ХК

8/4/2025

16:00-17:00

7

"Газар шим үйлдвэр" ХК

8/5/2025

14:00-15:00

8

"Монголын хөрөнгийн бирж" ХК

8/5/2025

16:00-17:00

9

"Монгол шуудан" ХК

8/6/2025

10:00-11:00

10

"Монложистик холдинг" ХК

8/6/2025

16:00-17:00

11

"Талх чихэр" ХК

8/7/2025

14:00-15:00

12

"Инновэйшн инвестмент" ХК

8/7/2025

16:00-17:00

(Зарим компаниас тайлан танилцуулах өдөр, цагийг баталгаажуулж ирүүлмэгц хуваарийг нэмж оруулах болно)

Арга хэмжээний шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар https://www.facebook.com/mongolianstockexchange хүлээн авах боломжтой.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ