• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-06 15:37:14

2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 232,871,999 төгрөгийн үнийн дүн бүхий 382,765 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монос хүнс ХК (MFC +8.48%), Тэнгэр Даатгал ХК (TGI +8.28%), Хас Банк (XAC +7.92%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хэрлэн Хивс ХК (HRL -14.35%), Хасу-Мандал ХК (HSR -9.41%), Инвескор ББСБ ХК (INV -2.36%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 2,131 ширхэг нэгж эрх 435,917 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,000 ширхэг үнэт цаас 199,800,000 төгрөгөөр 

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,590 ширхэг үнэт цаас 155,512,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,240,000 юань буюу 5,113,446,400 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ" (Монголросцветмет” ТӨҮГ)-ийн 4 багц 13,200 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 864,600 ам.доллар буюу 3,103,144,506 төгрөгөөр, 

  • "Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс 1,123,200 ам.доллар буюу 4,031,288,352  төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 12,836,499,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс -0.15%  хувиар буурч, 49,003.89 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,223,864,642,621 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ