• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50968.38

( 7.19 0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50968.38 7.19
MSE A Индекс 19365.77 -23.38
MSE B Индекс 14373.62 49.62

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 6 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-05-25 11:51:57

Сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-22 15:50:08

Энэ өдөр нийт 32,652,853,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-06 17:43:51

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн II ангилалд бүртгэлтэй “Монложистикс холдинг" ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Хишигбат 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2025 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц:

  • Монложистикс группийн импортын тээврийн өсөлт +21%

  • Монложистикс группийн нийт хөрөнгийн өсөлт +18%

  • Монложистикс группийн татварын дараах цэвэр ашгийн өсөлт +14%

  • Монложистикс групп IPO хүрээнд татан төвлөрүүлсэн 10.985 тэрбум төгрөгрийг бүрэн зарцууллаа

2025 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

  • Монложистикс групп 1 цуваа бүхий 50 ширхэг хөдлөх бүрэлдэхүүнтэй боллоо.

  • Монложистикс карго ХХК -ийн И-Коммерс брэнд болох Cheepah ТАОБАО-тай албан ёсоор холбогдлоо.

  • Монложистикс группийн охин компани болох Тяньжин РТ Ложистикс ХХК-ийн бизнес түншлэл амжилттай эхэллээ.

  • Хувьцаа халааслах хөтөлбөр хэрэгжиж байна.

Та бүхэн “Монложистикс холдинг" ХК-ийн  2025 оны жилийн хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ