• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48880.29

( 51.07 0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48880.29 51.07
MSE A Индекс 18857.07 -21.13
MSE B Индекс 14583.29 118.82

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-09-18 09:32:28

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.09.18) дараах симболтойгоор эхэлнэ. 

09-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-17 16:27:51

Энэ өдөр нийт 10,701,380,263 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-09-17 15:47:20

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 9.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10 ширхэг захиалга, 5 жилийн хугацаатай купонтой бондод 8.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.

Мэдээ мэдээлэл

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ IPO ГАРГАХ ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВЛАА

2025-08-13 11:38:47

Өнгөрөгч 7 хоногийн (2025.08.06) Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах талаар үндсэн чиглэл боловсруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийн тоог үе шаттайгаар 20 хувь бууруулж 87 болгох боломжтой талаар хэлэлцсэний зэрэгцээ, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох үүрэг даалгаврыг зохих нэгжүүдэд тус тус өгсөн билээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина." гэж заасны дагуу өнөөдөр (2025.08.13) “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн (ТЭЗШХ) дарга Р.Очбадрах болон IPO гаргах үйл явцыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар тус хэлтсийн зарим мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад биржийн Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж, Бүртгэлийн албаны Бүртгэл хариуцсан мэргэжилтэн Г.Амартүвшин нар оролцож, дараах агуулгуудын хүрээнд зохих мэдээллийг өгсөн юм.

Үүнд: Монголын хөрөнгийн бирж нь 2022 онд төр засгийн холбогдох бодлого шийдвэрийн дагуу IPO гаргаж, нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгон амжилттай арилжсан өөрийн байгууллагын туршлагыг хуваалцлаа.

Түүнчлэн,

  • Хөрөнгийн зах зээлийн ерөнхий мэдээлэл, чиг хандлага,

  • IPO гаргах үйл явцад оролцогч мэргэжлийн байгууллагуудын үүрэг оролцоо,

  • Хууль эрх зүйн орчин,

  • Үнэт цаасны бүртгэлийн журам болон, үнэт цаас бүртгүүлэх үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч ажиллалаа.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ