• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД "ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК" ХХК-ИЙН “GCC ACADEMY-2025” ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2025-09-08 09:32:58

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь олон нийтийн санхүүгийн боловсрол, тэр дундаа хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгийн зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гишүүн үнэт цаасны компаниудтай тогтмол хамтран ажилладаг.

Энэ хүрээнд өнгөрөгч баасан гараг (2025.09.05)-ийн 16:00-21:00 цагийн хооронд биржийн “MSE hall”-д  “Голомт Капитал” үнэт цаасны компани “GO CLIENTS GO” МАРАФОН арга хэмээг эхлүүлсэн юм.

GO CLIENTS GO” марафон нь хоёр өдрийн хөтөлбөрт арга хэмжээ бөгөөд эхний өдөр

  • “Голомт Капитал” үнэт цаасны компанийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ “GC-Bond” супермаркетаар үйлчлүүлэх шалтгаан,

  • Эдийн засагч Н.Энхбаяр “Эдийн засгийн үзүүлэлтүүдийн-Зөгнөл”,

  • Голомт Капитал” үнэт цаасны компанийн Хөрөнгийн удирдлага, судалгааны газар Р.Дарханбаяр “Крипто гадаад хувьцаа”,

  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн “Монголын хөрөнгийн зах зээлээс ашиг хүртэх нь”,

  • Мөнгөний ухаан номын орчуулагч Э.Золбаяр “Мөнгөний ухаанд яагаад суралцах нь”,

  • Зах зээлийн шинжээч Г.Эрдэнэбаясгалан “Монголд хувьцаагаар баяжих боломжтой юу?” сэдвээр тус тус танхимд хүрэлцэн ирсэн 200 гаруй оролцогчид илтгэл, мэдээллийг хүргэсэн.

Харин 2025.09.06-ны Бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Go Clients Go” марафоныг зохион зохион байгуулж, оролцогч бүрд дурсгалын сертификат гардууллаа.

“Голомт Капитал” үнэт цаасны компани Монголын хөрөнгийн зах зээлд анхдагч олон алхмыг хийж, 2019 онд “GCC academy”-ийг үүсгэн байгуулсан ба иргэдэд хөрөнгийн зах зээлийн мэдлэг боловсрол олгох, боломжийг нээх, өндөр өгөөж хүртэхэд “луужин” нь байх зорилготой тус академид өнгөрсөн хугацаанд 7000 орчим харилцагч суралцсан байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ