• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50968.38

( 7.19 0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50968.38 7.19
MSE A Индекс 19365.77 -23.38
MSE B Индекс 14373.62 49.62

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 6 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-05-25 11:51:57

Сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-22 15:50:08

Энэ өдөр нийт 32,652,853,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-10 16:26:59

2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 490,458,465 төгрөгийн үнийн дүн бүхий 1,142,569 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улаанбаатар БҮК ХК (BUK +14.91%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +3.50%), Монос хүнс ХК (MFC +2.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эм Жи Эл Акуа ХК (MGLA -12.20%), Бодь Даатгал ХК (BODI -9.89%), Женко тур бюро ХК (JTB -9.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 48,113 ширхэг нэгж эрх 37,681,565 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 12,673 ширхэг үнэт цаас 1,133,799,430 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 400 ширхэг үнэт цаас 40,000 ам.доллар (143,747,200₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,147,200 ам.доллар буюу 14,903,709,696 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 51 багц 3,315 тонн сaF2-95% хайлуур жоншны баяжмал 1,090,635 ам.доллар буюу 3,919,393,186.8 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн баяжуулсан кокжсих чанаргүй нүүрс 599,040 ам.доллар буюу 2,152,758,067.2 төгрөгөөр тус тус арилжигдсан.

Энэ өдөр нийт 22,781,547,611 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.69% хувиар буурч, 48,464.7 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,512,690,521,631 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ