• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52547.19

( 425.55 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52547.19 425.55
MSE A Индекс 19868.98 90.38
MSE B Индекс 14169.42 -494.42

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-09-10 18:00:52

Лондонгийн хөрөнгийн бирж группийн Европын бүсийн Анхдагч зах зээлийн үйл ажиллагаа хариуцсан захирал Хатагтай Аюуна Нечаева болон ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдаа эрхэлсэн ахлах зөвлөх С.Онон нар өнөөдөр (2025.09.10) Монголын хөрөнгийн биржид зочилж, биржийн удирдлагуудтай хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  

Монголын хөрөнгийн бирж нь Лондонгийн хөрөнгийн биржтэй 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Ажлын мастер гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд тус гэрээний хүрээнд хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, шинэ техник, технологи суурилуулах, МХБ-ийн зохистой бүтэц, засаглалыг бий болгох, дотоодын мэргэжилтнүүдийг чадавхжуулах гэсэн үндсэн зорилтуудын хүрээнд шат дараалсан үйл ажиллагаануудыг амжилттай хэрэгжүүлж, бодитой үр дүнд хүрсэн билээ.  

Өнөөдрийн уулзалтаар Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн биржийн хамтын ажиллагаа сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжиж, томоохон ахиц дэвшлүүд гарсныг дурдаад, цаашид Лондон болон Монголын хөрөнгийн зах зээлд давхар бүртгэлийг хэрэгжүүлэх замаар хоёр зах зээлийг холбох, олон улсын хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх, хөрвөх чадварыг сайжруулах, төлбөр тооцооны хил дамнасан дэд бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх зэрэг олон чиглэлээр үргэлжлүүлэн хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа харилцан илэрхийллээ. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ