• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50968.38

( 7.19 0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50968.38 7.19
MSE A Индекс 19365.77 -23.38
MSE B Индекс 14373.62 49.62

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 6 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-05-25 11:51:57

Сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-22 15:50:08

Энэ өдөр нийт 32,652,853,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-12 18:04:37

2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 440,715,948 төгрөгийн үнийн дүн бүхий 1,091,648 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Орхондалай ХК (ORD +14.88%), Шивээ овоо ХК (SHV +13.85%), Женко тур бюро ХК (JTB +8.23%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бэрх Уул ХК (BEU -13.51%), Махимпекс ХК (MMX -8.61%), Атар-Өргөө ХК (ATR -7.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 24,000 ширхэг нэгж эрх 5,683,422 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 5 ширхэг үнэт цаас 500,000 төгрөгөөр арилжигдсан тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал  1,742,400 ам.доллар буюу 6,261,610,608 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,432,000 юань буюу  3,244,879,680 төгрөгөөр,

  • Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан сул кокжсихнүүрс 2,924,800 ам.доллар буюу 10,510,766,016 төгрөгөөр тус тус арилжигдсан.

Энэ өдөр нийт 20,464,155,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.35% хувиар өсч, 48,984.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,833,398,089,436 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ