• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

“ЭЛИТ” ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД “ЗАЛУУ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-15 12:13:34

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас өнөөдөр (2025.09.15) “Элит” олон улсын дунд сургуулийн ахлах ангийн 150 орчим сурагчдад “Залуу хөрөнгө оруулагч сургалт”-ыг зохион байгууллаа.

Сургалтыг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн хэлсэн үгэндээ:

“Монголын хөрөнгийн бирж нь Хувьцаа, Бонд, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх зэрэг бүтээгдэхүүн арилжаалахын зэрэгцээ олон нийтэд санхүүгийн мэдлэг олгох чиглэлд анхаарч, тодорхой сургалтуудыг төлөвлөн зохион байгуулдаг. Олон нийтийн өмнө хүлээсэн энэхүү үүргийнхээ хүрээнд зах зээлд оролцогч бусад байгууллагуудтай хамтарч ЕБС, Их сургуулиуд болон бусад бүлгүүдэд санхүүгийн боловсролыг олгох сургалтыг явуулсаар байна” гэдгийг онцлоод өөрийн суралцах үйл явцын түүх болон сурагч насандаа ирээдүйн ажил, амьдралын зорилгоо хэрхэн тодорхойлсон тухай, мөн зорилгодоо хүрэхийн тулд сорилуудыг хэрхэн даван туулсан талаарх туршлага, мэдээллээ хуваалцсан юм.

Үргэлжлүүлэн:

  • “Стоклаб секьюритиз ҮЦК" ХХК-ийн  Захирал Ё.Амарбат “Хөрөнгө оруулалтын төрөл, түүний ач холбогдол” сэдвээр,

  • "Ард Секюритиз ҮЦК" ХХК-ийн Хөрөнгө оруулалтын зөвлөх Э.Лхагвасүрэн “Багц бүрдүүлэлт” сэдвээр,

  • Монголбанкны Ахлах эдийн засагч Н.Батжин “Финтек ба криптовалют” сэдвээр,

  • "Монголиан нэйшнл рэйтинг" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Хуяг “Хувь хүний санхүү” сэдвээр тус тус сургалт, мэдээлэл өгч төгсгөлд нь “Стоклаб секьюритиз ҮЦК" ХХК-иас дээрх сэдвүүдийн хүрээнд агуулгыг бататгах асуулт, хариултын QUIZ уралдааныг зохион байгуулж, гурван сурагчийг хувьцаа худалдан авах эрхийн бичгээр урамшууллаа.

“Элит” олон улсын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ