• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51811.74

( 140.83 0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51811.74 140.83
MSE A Индекс 20072.08 50.91
MSE B Индекс 14596.75 22.2

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-27 15:24:24

Энэ өдөр нийт 17,838,799,598 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“НИЙСЛЭЛ БОНД” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2026-03-27 09:20:35

Нийслэлийн засаг даргын гаргаж буй “Нийсэлэл бонд” өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2026-03-26 16:57:42

Та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

БАРУУН БҮСТ "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА" СЭДВИЙН ХҮРЭЭНД НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-09-15 17:27:45

"Монголын хөрөнгийн бирж" ХК-аас санаачлан хөдөө орон нутгуудад "Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" сэдвийн хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулж эхэлсэн. Өнгөрөгч 6 дугаар сард Өмнөговь, Дундговь аймгуудад тус арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэ сард Баруун бүсийн ард иргэдэд мэдээлэл хүргэнэ.

Өдөрлөг:

  • 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын байранд,

  • 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Ховд Аймгийн Хөгжимт Драмын Театрт,

  • 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт,

  • 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Увс аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрт тус тус зохион байгуулагдана.

Тус өдөрлөгөөр

  • 1072 хувьцааны ногдол ашиг,

  • Баялгийн шударга хуваарилалтын талаар ард иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх,

  • Цэнхэр, ягаан тасалбар болон иргэдийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл,

  • Мэдээллийг шүүж өгөх,

  • Зах зээлд гарч байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах болон үнэт цаас гаргагчдад зөвлөгөө өгөх хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сэдвийн хүрээнд тойм мэдээллийг хүргэх юм.

Иргэд хөрөнгө оруулагчид та бүхнийг үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгт идэвхтэй оролцохыг урьж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ