• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48512.83

( -373.92 -0.76% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48512.83 -373.92
MSE A Индекс 18745.6 -57.36
MSE B Индекс 14353.95 -138.1

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДАД "АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

2025-10-23 18:24:31

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй Гишүүн үнэт цаасны компаниудын төлөөлөлд дараах сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ.

БОНД ГАРГАГЧ КОМПАНИУДЫН III УЛИРЛЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-10-23 17:16:04

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 226 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ын 8.6 дугаар зүйлийн 8.6.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Бонд гаргагчдын 2025 оны III улирлын тайланг танилцуулж байна.

10-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-23 15:54:06

Энэ өдөр нийт 13,932,255,725 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-09-16 17:28:41

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын Засгийн газрын үнэт цаас бүртгэх тухай 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/366, А/367 дугаар тушаалаар Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 5 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

Анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 40,000 ширхэг, 4.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

  • Үнэт цаасны арилжааны мэдэгдэлтэй энд дарж танилцана уу.

  • Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны талаарх дэлгэрэнгүй инфографик мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ