• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

“ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ”-ЫГ ЦАХИМЖУУЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2025-09-19 09:27:19

Монголын хөрөнгийн бирж нь хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх зорилгоор 2005 оноос эхлэн олон нийтэд “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-ыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй.

Тус сургалтын өгөөжөөр хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар хөрөнгө оруулагчдыг бэлтгэж, салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад зорин, санхүүгийн зах зээлд идэвхтэй ажиллаж буй нэр хүнд бүхий туршлагатай багш мэргэжилтнүүд онол, практик хосолсон аргаар танхимын хичээлийг явуулдаг.

Харин одоо орчин үеийн чиг хандлагад нийцүүлж, технологийн дэвшлийг ашиглан тус хичээлийг цахим хэлбэрт шилжүүлж байгаа ба иргэд олон нийт цаг хугацаа, орон зайнаас үл хамааран 11 цуврал хичээлийг цахимаар хүлээн авах боломжтой боллоо.

Энэ ажлын хүрээнд цахим сургалтыг олон нийтэд хүргэх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр (2025.09.19) “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) ГҮТББ-ын Боловсролын хорооны дарга А.Өлзийдэлгэр болон “Зангиа портал” ХХК-ийн Дэд захирал Г.Төртогтох нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Цахим хичээлийг дараах платформуудаас хүлээн авна уу.

  • Зангиа академийн платформоос энд дарж хичээлээ үзнэ үү.

  • МҮЦАЭХ платформоос энд дарж хичээлээ үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ