• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

КОМПАНИЙН БОНД, ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ШИМТГЭЛИЙГ БУУРУУЛЛАА

2025-09-30 09:53:19

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан "Арилжааны журам"-ын нэмэлт, өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 343 дугаар тушаалаар батламжиллаа.

Энэхүү батламжлагдсан нэмэлт, өөрчлөлтөөр:

  •  Компанийн бонд: Анхдагч зах зээлд худалдсан талаас арилжааны шимтгэлийг 90% бууруулж, 0.0157%;

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас: Анхдагч зах зээлд худалдсан талаас арилжааны шимтгэлийг 50% бууруулж, 0.0787%-иар тус тус тогтоосон бөгөөд "Арилжааны журам"-ын нэмэлт, өөрчлөлтийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс дагаж мөрдөж эхэллээ.

Ийнхүү анхдагч зах зээлийн арилжааны шимтгэл буурснаар компаниудын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах үйл явцыг дэмжих, өртөг зардлыг бууруулах эерэг нөлөөтэй юм.

"Арилжааны журам"-ын шинэчлэн баталсан нэмэлт, өөрчлөлттэй энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ