• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51449.3

( -238.51 -0.46% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51449.3 -238.51
MSE A Индекс 19470.25 -91.45
MSE B Индекс 14804.85 141.92

Мэдээ мэдээлэл

ДОРНОД АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-18 16:10:00

Энэхүү өдөрлөгийг Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран олон нийтийн санхүүгийн боловсрол тэр дундаа хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-18 15:36:01

Энэ өдөр нийт 67,902,116,762 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-11-18 09:11:34

Бирж нь 1303 кодтой Засгийн газрын богино хугацаат, хямдруулалттай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-03 15:36:23

2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 576,099,717 төгрөгийн үнийн дүн бүхий 510,961 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Авто импекс ХК (AOI +14.97%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN +6.33%), Би ди сек ХК (BDS +3.06%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -9.49%), Улсын их дэлгүүр ХК (UID -7.71%), Айтүүлс ХК (ITLS -6.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 46,216 ширхэг нэгж эрх 4,965,657 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 357 ширхэг үнэт цаас 27,846,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 571 ширхэг үнэт цаас 57,100,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд нийт 268,621 ширхэг үнэт цаас 816,607,840 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 465,300 ам.доллар 1,671,706,575 төгрөгөөр,

  • Энержи Ресурс ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,624,000 юань буюу 3,342,669,120 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 6,496,994,909 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.09% хувиар буурч, 49,254.04 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,226,040,924,280 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ