• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50968.38

( 7.19 0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50968.38 7.19
MSE A Индекс 19365.77 -23.38
MSE B Индекс 14373.62 49.62

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 6 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-05-25 11:51:57

Сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-22 15:50:08

Энэ өдөр нийт 32,652,853,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-08 17:04:25

2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 500,720,153 төгрөгийн үнийн дүн бүхий 1,316,474 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 28 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ариг гал ХК (EER +15.00%), Хөсөг трейд ХК (HSG +14.91%), Тэнгэр Даатгал ХК (TGI +8.47%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Шивээ овоо ХК (SHV -12.13%), Хас Банк (XAC -5.50%), Инвескор ББСБ ХК (INV -4.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 12,895 ширхэг нэгж эрх 5,466,640 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,868 ширхэг үнэт цаас 81,701,020 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 397 ширхэг үнэт цаас 39,700,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 25 ширхэг үнэт цаас 2,500 ам.доллар (8,982,050₮)-оор,

  • Багцын арилжаагаар 4,133,819 ширхэг үнэт цаас 826,763,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Энержи Ресурс ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,264,000 юань буюу 5,684,264,960 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 100 багц 640,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 26,112,000 ам.доллар 93,815,715,840 төгрөгөөр,

  • Энержи Ресурс ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,624,000 юань буюу 3,342,735,360 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 75 багц 480,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 23,232,000 ам.доллар 83,468,394,240 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 187,774,444,063 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.4% хувиар буурч, 49,477.1 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,335,338,691,980 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ