• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-15 17:17:20

2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 378,255,025 төгрөгийн үнийн дүн бүхий 379,055 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Би ди сек ХК (BDS +9.30%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +2.29%), Мандал Даатгал ХК (MNDL +1.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Талх чихэр ХК (TCK -7.00%), Сүү ХК (SUU -2.61%), ЛэндМН ББСБ ХК (LEND -2.42%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  1 сангийн нийт 24,265 ширхэг нэгж эрх 22,411,363 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан ширхэг үнэт цаас 799,880 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 101 ширхэг үнэт цаас 10,099,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Саусгоби Даймонд" ХХК-ийн 7 багц 44,800 тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 2,105,600 ам.доллар буюу 7,564,389,056 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 1,676,800 ам.доллар буюу 6,023,920,768 төгрөгөөр,

  • Энержи Ресурс ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,904,000 юань буюу 5,988,307,200 төгрөгөөр,

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 465,300  ам.доллар 1,671,594,903 төгрөгөөр,

  • "Саусгоби Даймонд" ХХК-ийн 6 багц 38,400 тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 1,804,800 ам.доллар буюу 6,483,762,048  төгрөгөөр,

  • Энержи Ресурс ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,296,000 юань буюу 3,670,252,800 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 31,813,792,843 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.38% хувиар буурч, 48,995.76 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,172,229,666,193 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ