• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53127.15

( 164.27 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53127.15 164.27
MSE A Индекс 20319.6 172.91
MSE B Индекс 14052.9 6.84

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-12-19 18:17:17

Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

12-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-19 17:13:09

Энэ өдөр нийт 140,757,242,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-18 16:07:41

Энэ өдөр нийт 105,331,306,841 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-22 15:55:39

2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 231,662,457 төгрөгийн үнийн дүн бүхий 397,267 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Авто импекс ХК (AOI +14.97%), Сэндли ББСБ ХК (SEND +6.66%), Бодь Даатгал ХК (BODI +2.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Би ди сек ХК (BDS -11.78%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN -5.21%), Адуун чулуун ХК (ADL -4.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 1,923 ширхэг нэгж эрх 858,496 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 5,794 ширхэг үнэт цаас 279,379,240 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 298,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 12,480,000 юань буюу 6,296,160,000 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 16 багц 104,400 тонн 1/2 барьцалдах нүүрс 6,553,600 ам.доллар буюу 23,535,550,464 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 16 багц 104,400 тонн 1/2 барьцалдах нүүрс 5,939,200 ам.доллар буюу 21,329,092,608 төгрөгөөр,

  • Энержи Ресурс ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,776,000 юань буюу 3,922,992,000 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 56,841,954,965 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.18% хувиар өсч, 48,886.75 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,002,170,610,085 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ