• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ "CHINA MINING CONFERENCE AND EXHIBITION 2025" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

2025-10-24 13:50:57

БНХАУ-ын Уул уурхайн салбарын 27 дахь удаагийн “China Mining Conference and Exhibition 2025” чуулга уулзалт энэ оны 10-р сарын 23-25-ны өдрүүдэд “Connect and Collaborate, Co-build and Co-share” уриан доор тус улсын Тяньжин хотын Тяньжин Мэйжиан конвенцийн төвд зохион байгуулагдаж байна.

Чуулганы “Mining in Mongolia" салбар хуралдааныг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) хамтран зохион байгууллаа.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд энэхүү салбар хуралдааныг нээж үг хэлсэн бол Монгол Улсаас оролцогч байгууллагуудын төлөөлөл дараах сэдвээр илтгэл, мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Үүнд:

  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр “Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого сэдвээр илтгэл тавьж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн танилцуулгыг хүргэсэн бол

  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга С.Түвшинбаяр “Монголын геологи, уул уурхай, газрын тосны салбарын өнөөгийн болон хэтийн төлөв” сэдвээр,

  • Монголын хөрөнгийн биржийн Хяналт, Зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан “Уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж авах нь” сэдвээр,

  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн Чанар, бүтээмж хариуцсан менежер Д.Ядамжав “Эрдэнэс Монгол нэгдэл ба хөрөнгө оруулалтын боломж” сэдвээр тус тус мэдээллийг хүргэсэн юм.

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Хяналт, зохицуулалтын  газрын захирал А.Мөнхбаясгалан 

Энэхүү салбар хуралдаанд олон улсын мэргэжилтнүүд, компаниудын төлөөлөл, хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 150 гаруй хүн оролцож, Монгол Улсын эрдэс баялгийн салбарын талаарх мэдээ мэдээллийг хүлээн авлаа.

Хятадын уул уурхайн чуулга уулзалт нь 1999 оноос хойш тогтмол зохион байгуулагдсан геологийн судалгаа, үнэлгээ, хайгуул, ашиглалт, техник технологи, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар зэрэг өргөн хүрээг хамарсан олон улсад хамгийн том, нөлөө бүхий уул уурхайн арга хэмжээний нэг юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ