• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51098.53

( -678.55 -1.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51098.53 -678.55
MSE A Индекс 19507.22 -139.39
MSE B Индекс 14707.57 -68.12

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

"ПРЕМИУМ НЭКСУС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2025-11-07 16:46:46

"Премиум Нэксус" ХК-ийн нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигчид тус компанийн гаргасан нийт энгийн хувьцааны 75 хувь буюу түүнээс дээш хувийг эзэмших болсон тул Компанийн тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлийг үндэслэн бусад энгийн хувьцаа эзэмшигчид нь компаниас хувьцаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх шийдвэрийг тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл гаргасан байна.

Хувьцаа худалдаж авах нэгж хувьцааны үнэ:

350 (гурван зуун тавь) төгрөг

Шаардах эрх үүссэн өдөр:

2025 оны 11-р сарын 07-ны өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтэй хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг хүлээн авах хугацаа:

2025 оны 11-р сарын 10-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 23-ны өдрийг дуустал

Эргүүлэн худалдах хүсэлт гаргасан хувьцаа эзэмшигчдийн хувьцааны мөнгөн дүнг байршуулах хугацаа:

2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал

 

"Премиум Коммерс" ХК-д уг хувьцааг худалдан авах зөвшөөрлийг олгосонтой холбогдуулан хувьцааг эргүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд хувьцаа эзэмшигч та өөрийн эзэмшиж буй хувьцааг дээрх үнийн дүнгээр эргүүлэн худалдах хүсэлтэй бол өөрийн бүртгэлтэй үнэт цаасны компанид хандан хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтээ илэрхийлж, зохих ёсны бүртгэлийг хийлгэх эсхүл "Голомт капитал ҮЦК" ХХК болон "Премиум Нэксус" ХК-ийн хаягаар, холбогдох материалуудыг бүрэн бүрдүүлэн илгээнэ үү.

Хүсэлт хүлээн авагч

Цахим хүсэлт хүлээн авах хаяг

Цаасан хүсэлт хүлээн авах хаяг

Холбоо барих дугаар

1

"Голомт Капитал ҮЦК" ХХК

info@golomtcapital.com

Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24 хаяг

7012-1530

2

"Премиум Нэксус" ХК

huvitsaa@cumongol.mn 

УБ, БЗД, 26-р хороо, Сакура тауэр, 6 давхар 603 тоот

8687-8020, 9000-2550

 

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ