• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-10 15:05:58

2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 753,961,574 төгрөгийн үнийн дүн бүхий 1,884,979 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс  Премиум Нэксус ХК (CUMN +15.00%), Стандарт проперти групп ХК (BBD +14.99%), Дархан хөвөн ХК (DAH +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мерекс ХК (MRX -10.00%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -10.00%), Ремикон ХК (RMC -7.92%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 44,340 ширхэг нэгж эрх 25,880,415 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 419 ширхэг үнэт цаас 41,530,230 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 11 ширхэг үнэт цаас 1,099,890 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 38 ширхэг үнэт цаас 3,800 ам.доллар (13,600,352₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 12,928,000 юань буюу 6,496,061,440 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын-ийн 10 багц 33,000 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 2,409,000 ам.доллар буюу 8,621,907,360 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 15,954,041,261 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 2.05% хувиар өсч, 50,134.39 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,111,584,779,029 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ