• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

2025-11-12 17:06:38

 

Тендер шалгаруулалтын төрөл:

Бараа

Тендер шалгаруулалтын нэр:

Монголын хөрөнгийн биржийн арилжаа, хяналтын системийн болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үндсэн үйл ажиллагааны системийн шинэчлэл

Тендер шалгаруулалтын дугаар:

МХБ/20250102070

Нийт төсөвт өртөг:

4,980,000,000 ₮

Тендер шалгаруулалтын арга:

Нээлттэй

 

Төрийн худалдан авах ажиллагааны газар нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Үгүй

Дотоодын үйлдвэрлэлээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Байхгүй

Тендерийг 2025 оны 12 -р сарын 17 -ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2025 оны 12 -р сарын 17-ны өдрийн 10 цаг 05 минут*-т худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр зохион байгуулна.

Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: Зөвшөөрөхгүй

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхтэй

Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

Тендерийн баталгаа шаардах эсэх: Шаардана.

Тендерийн баталгаа шаардах бол тендер шалгаруулалтын баримт бичигт заасан үнийн дүн бүхий тендерийн баталгааг холбогдох журмын дагуу цахим системээр ирүүлснээр тендер нээх болохыг анхаарна уу.

Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: Үгүй

Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: Үгүй

Сонирхогч этгээд цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.

 

Монгол, Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 1-р хороо , Энхтайваны өргөн чөлөө, Засгийн газрын 9б байр, 210

Дэлгэрэнгүй мэдээллийг 51-260056, 51-260065, 51-260115 дугаараас тодруулна уу.

Тодруулгыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын it@procurement.gov.mn хаягаар хүргүүлэх боломжтой. 

 

*-Тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш 1 цагийн дотор байна.

Техникийн шаардлага, холбогдох мэдээлэлтэй энэ холбоосоор танилцана уу. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ