• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52941.34

( 318.04 0.6% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52941.34 318.04
MSE A Индекс 20348.82 104.48
MSE B Индекс 14408.48 -2

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-09 15:09:33

Энэ өдөр нийт 32,400,215,847 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

3-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-06 15:28:21

Энэ өдөр нийт 12,567,744,941 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ҮЗЭЛ САНААГ ДЭМЖИН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-03-06 11:07:32

Энэ өдөр Монголд төдийгүй дэлхийн 80 гаруй орны хөрөнгийн биржүүд жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөөх үзэл санааг дэмжин цан цохих ёслол үйлдэж байгаа ба “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үнэт цаасны 7661 дахь арилжааг ийнхүү цан цохих ёслолоор эхлүүллээ.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-02 16:28:05

2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 373,816,892 төгрөгийн үнийн дүн бүхий 552,401 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Дархан хөвөн ХК (DAH +14.95%), Түшиг Уул ХК (TUS +14.69%), Хөвсгөл ХК (HVL +11.12%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Айтүүлс ХК (ITLS -9.28%), Монгол шуудан ХК (MNP -6.67%), Мандал Даатгал ХК (MNDL -4.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 6,489 ширхэг нэгж эрх 4,413,243 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 600 ширхэг үнэт цаас 59,900,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,001 ширхэг үнэт цаас 200,100,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 75,950 ширхэг үнэт цаас 731,398,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,136,000 юань буюу 5,594,503,680 төгрөгөөр арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 6,968,601,862 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.02% хувиар өсч, 51437.92 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,185,142,105,682 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ