• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-03 16:27:33

2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 56 хувьцаат компанийн 382,255,724 төгрөгийн үнийн дүн бүхий 949,119 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол савхи ХК (UYN +15.00%), Дархан хөвөн ХК (DAH +14.92%), Түшиг Уул ХК (TUS +14.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол алт ХК (ERS -6.96%), Талх чихэр ХК (TCK -5.87%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -5.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 10,369 ширхэг нэгж эрх 5,513,851 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 417 ширхэг үнэт цаас 41,700 ам.доллар (147,995,385₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 514,800  ам.доллар буюу 1,827,050,940 төгрөгөөр

  • "Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,702,800 ам.доллар буюу 6,043,322,340 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,488,000 юань буюу 3,759,050,880 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 12,165,189,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.36% хувиар буурч, 51251.05 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,149,543,893,925 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ