• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51581.69

( -86.16 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51581.69 -86.16
MSE A Индекс 20006.74 55.14
MSE B Индекс 14290.77 32.2

Мэдээ мэдээлэл

ХАНВА ИНВЕСТМЕНТ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-07-09 14:22:50

Талууд Монголын дижитал хөрөнгийн зохицуулах орчин, сэндбокс хүрээнд хөгжиж буй блокчэйн технологийн хэрэглээ, зах зээлийн хяналт, ил тод байдлын ач холбогдлын талаар харилцан санал солилцлоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-09 12:23:11

2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-09 12:18:07

Арилжааны үр дүнд нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, 2 жилийн хугацаатай купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.741 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

Д.МӨНХБАТЫГ "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЛОО

2025-12-10 11:02:28

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Хаш-Эрдэнэ өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаар тогтоолоор Т.Хаш-Эрдэнийг Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд эргүүлэн томилж, мөн өдрийн 58 дугаар тогтоолоор нээлттэй сонгон шалгаруулалтаар Гүйцэтгэх захирал томилогдох хүртэл хугацаанд Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөнхбатыг томиллоо. 

Д.Мөнхбат нь АНУ-ын “JPMorgan Chase” банкнаас ажлын гараагаа эхэлсэн. Монголын хөрөнгийн зах зээлд “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК, “Голомт капитал ҮЦК” ХХК зэрэг компаниудад удирдах албан тушаал хашиж, үнэт цаасны зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлэх, олон улсын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүдийг удирдаж байсан туршлагатай. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ