• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53805.38

( -53.28 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53805.38 -53.28
MSE A Индекс 20483 -27.14
MSE B Индекс 14755.25 18.23

Мэдээ мэдээлэл

"ТЭЭВЭР ДАРХАН" ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-02-25 18:08:06

Тус компани 2025 оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 500 төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилахаар болсон байна.

"МОНГОЛ АЛТ" ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-02-25 18:00:22

Тус компани 2025 оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 500 (Таван зуу) төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилахар болсон байна.

2-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-02-25 17:00:52

Энэ өдөр нийт 92,308,455,772.08 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 617,736,161 төгрөгийн үнийн дүн бүхий 688,932 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Багануур ХК (BAN +15.00%), Оллоо ХК (OLL +13.83%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +13.37%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Худалдаа Хөгжлийн банк (TDB -5.46%), Женко тур бюро ХК (JTB -5.17%), Хай би ойл ХК (HBO -4.65%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 12,083 ширхэг нэгж эрх 10,833,797 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 42 ширхэг үнэт цаас 4,200,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 8,260,000 ширхэг үнэт цаас 677,800,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр  485,100 ам.доллар буюу 1,719,897,795 төгрөгөөр, 

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,008,000 юань буюу 3,524,953,920 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.13% хувиар буурч, 52,478.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,392,973,303,655 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ