• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51581.69

( -86.16 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51581.69 -86.16
MSE A Индекс 20006.74 55.14
MSE B Индекс 14290.77 32.2

Мэдээ мэдээлэл

ХАНВА ИНВЕСТМЕНТ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-07-09 14:22:50

Талууд Монголын дижитал хөрөнгийн зохицуулах орчин, сэндбокс хүрээнд хөгжиж буй блокчэйн технологийн хэрэглээ, зах зээлийн хяналт, ил тод байдлын ач холбогдлын талаар харилцан санал солилцлоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-09 12:23:11

2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-09 12:18:07

Арилжааны үр дүнд нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, 2 жилийн хугацаатай купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.741 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-19 17:13:09

2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 616,148,889 төгрөгийн үнийн дүн бүхий 1,145,512 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Түшиг Уул ХК (TUS +15.00%), Мик холдинг ХК (MIK +12.33%), Женко тур бюро ХК (JTB +5.12%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бодь Даатгал ХК (BODI -4.39%), Улсын их дэлгүүр ХК (UID -3.86%), Айтүүлс ХК (ITLS -3.45%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 24,366 ширхэг нэгж эрх 17,917,823 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 487 ширхэг үнэт цаас 43,912,030 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,275 ширхэг үнэт цаас 127,500,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 84,585 ширхэг үнэт цаас 819,832,700 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,187,700 ам.доллар буюу 14,860,430,343 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,752,000 юань буюу 5,418,255,360 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн баяжуулсан кокжсих нүүрс 15,897,600 ам.доллар буюу 56,414,064,384 төгрөгөөр, 

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,979,800  ам.доллар  буюу 14,122,678,482 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц 18,200 тонн баяжуулсан кокжсих чанаргүй нүүрс 1,029,120 ам.доллар буюу 3,651,924,940.8 төгрөгөөр, 

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,217,400 ам.доллар буюу 14,965,823,466 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,217,400  ам.доллар буюу 14,965,823,466 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,187,700 ам.доллар буюу 14,860,430,343 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 140,757,242,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.31% хувиар өсч, 53,127.15 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,533,249,755,423 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ