• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54179.17

( 269.05 0.5% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54179.17 269.05
MSE A Индекс 20665.46 73.26
MSE B Индекс 14155.75 175.37

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-12-25 09:48:50

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-24 17:38:22

Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

2025 оны 12 дугаар сарын 25-ний өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 290,713,385 төгрөгийн үнийн дүн бүхий 605,253 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 28 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +14.98%), Ар баянхангай ХК (ABH +14.96%), Монгол савхи ХК (UYN +12.05%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жуулчин дюти фрий ХК (SUL -15.00%), Хөх ган ХК (HGN -6.67%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN -4.44%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 13,329 ширхэг нэгж эрх 3,319,707 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 160 ширхэг үнэт цаас 15,967,220 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 12 ширхэг үнэт цаас 1,200,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 3,187,879 ширхэг үнэт цаас 12,227,649,200 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,377,600 ам.доллар буюу 15,558,165,504 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс критикал минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 488,400 ам.доллар буюу 1,735,793,136 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 1,263,360 ам.доллар буюу 4,490,031,974.4 төгрөгөөр, 

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,720,000 юань буюу 3,404,419,200 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.5% хувиар өсч, 54,179.17 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,761,430,881,184 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ