• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-30 16:34:48

2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 60 хувьцаат компанийн 1,739,029,921 төгрөгийн үнийн дүн бүхий 3,360,818 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 35 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөвсгөл хүнс ХК (HHS +15.00%), Дархан гурил тэжээл ХК (DAR +14.98%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол дизель ХК (MDZ --15.00%), И Эс Жи Файнанс ХК (GFG -14.89%), Монгол савхи ХК (UYN -14.77%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 101,086 ширхэг нэгж эрх 103,579,830 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,500 ширхэг үнэт цаас 150,150,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг үнэт цаас 10,000 ам.доллар (35,560,300₮) төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 8,069,378 ширхэг үнэт цаас 1,101,368,520 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс критикал минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 498,300 ам.доллар буюу 1,771,969,749 төгрөгөөр, 

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 5 багц 4,530 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 13,159,650 ам.доллар буюу 46,796,110,189.5 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 51,697,768,509.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.94%​​​​​​​ хувиар өсч, 55,019.79 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,825,703,348,903 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ