2026 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 510,803,199 төгрөгийн үнийн дүн бүхий 645,674 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монгол савхи ХК (UYN +14.93%), Айтүүлс ХК (ITLS +5.72%), Би ди сек ХК (BDS +5.66%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ган хийц ХК (GHC -14.98%), Жуулчин дюти фрий ХК (SUL -14.79%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND -14.43%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 14,827 ширхэг нэгж эрх 6,006,755 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 245 ширхэг үнэт цаас 23,244,600 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 250 ширхэг үнэт цаас 24,760,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 84 ширхэг үнэт цаас 8,400 ам.доллар (29,876,784)-оор,
-
Багцын арилжаагаар 37,571 ширхэг үнэт цаас 365,753,685 төгрөгөөр арилжигдсан тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,008,000 юань буюу 5,608,796,160 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 485,100 ам.доллар буюу 1,725,384,276 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,683,000 ам.доллар буюу 5,986,027,080 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,008,000 юань буюу 3,570,716,160 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 17,851,368,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.32% хувиар өсч, 54,715.31 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,902,096,848,075 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



