• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51581.69

( -86.16 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51581.69 -86.16
MSE A Индекс 20006.74 55.14
MSE B Индекс 14290.77 32.2

Мэдээ мэдээлэл

ХАНВА ИНВЕСТМЕНТ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-07-09 14:22:50

Талууд Монголын дижитал хөрөнгийн зохицуулах орчин, сэндбокс хүрээнд хөгжиж буй блокчэйн технологийн хэрэглээ, зах зээлийн хяналт, ил тод байдлын ач холбогдлын талаар харилцан санал солилцлоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-09 12:23:11

2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-09 12:18:07

Арилжааны үр дүнд нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, 2 жилийн хугацаатай купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.741 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-13 14:56:09

2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 746,763,258 төгрөгийн үнийн дүн бүхий 882,001 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Оллоо ХК (OLL +14.98%), Ган хийц ХК (GHC +14.97%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND +10.12%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Могойн гол ХК (BDL -9.38%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -4.44%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA -4.35%)-ийн хувьцаанууд уналттай байв.

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 29,972 ширхэг нэгж эрх 6,821,708 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 37 ширхэг үнэт цаас 3,693,440 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 246 ширхэг үнэт цаас 24,319,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар ширхэг үнэт цаас 200 ам.доллар (711,714)-оор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 1,287,680 ам.доллар буюу  4,582,299,417 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 468,600 ам.доллар буюу 1,667,545,902 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,742,400 ам.доллар буюу 6,200,452,368 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,008,000 юань буюу 3,575,621,760 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 16,927,483,691 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.09%​​​​​​ хувиар буурч, 55,082.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,127,074,302,298 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ