• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 35 ЖИЛИЙН ОЙН ЛОГОНЫ УТГА АГУУЛГЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2026-01-19 12:51:51

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК нь Монгол Улсад орчин үеийн хөрөнгийн зах зээлийг бий болгож, хөгжиж ирснээс хойш 35 жилийн ойтойгоо золгож байна. 35 жилийн ойг угтан бүтээсэн лого, уриа нь Монголын хөрөнгийн зах зээлийн өнгөрсөн замнал, өнөөгийн төлөвшил, ирээдүйн тогтвортой өсөлтийг нэгэн цогц утгаар илэрхийлж, “Итгэлээр бүтээгдсэн хөрөнгийн өсөлт” хэмээх үндсэн үзэл санааг олон нийтэд хүргэхийг зорилоо.

Итгэлээр бүтээгдсэн хөрөнгийн өсөлт

Монголын хөрөнгийн бирж байгуулагдсанаас хойш 35 жилийн хугацаанд зах зээлийн ил тод байдал, шударга тогтолцоо, оролцогчдын итгэлцэлд суурилан тогтвортой өсөлтийг бий болгож ирсэн билээ.

Слоганы утга

“Итгэлээр бүтээгдсэн хөрөнгийн өсөлт” хэмээх уриа нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил нь санамсаргүй бус, харин итгэлцэлд суурилсан бодит өсөлт болохыг илэрхийлнэ.

• Итгэл – Зах зээлийн суурь

• Хөрөнгийн өсөлт – Үр дүн, өгөөж

Логоны утга агуулга

Логонд тусгасан 35 тоо нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн замналыг илэрхийлэхийн зэрэгцээ тогтвортой институтийн баталгааг харуулна.

Баавгай, бухын бэлгэдэл нь зах зээлийн уналт, өсөлтийн мөчлөгийг илэрхийлж, аливаа сорилтыг даван туулж ирсэн 35 жилийн тогтвортой хөгжлийг илтгэнэ.

Өнгөний бэлгэдэл

• Цэнхэр – Итгэлцэл, ил тод байдал, тогтвортой байдал

• Цагаан – Нээлттэй, цэвэр тогтолцоо

• Саарал – Тэнцвэр, албан ёсны өнгө аяс

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ