• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

"ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-20 12:59:40

2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн танхимд “Монголын хөрөнгийн бирж” ХК нь Хөрөнгө оруулалт, худалдааны газартай хамтран “Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтаар хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж, механизмууд, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа, бонд гаргахад тавигдах шаардлага, бүртгэлийн үйл явцын талаар бодит жишээ, туршлагад тулгуурласан мэдлэг мэдээллийг салбарын мэргэжилтнүүд оролцогчдод хүргэлээ.

Сургалтын арга хэмжээг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат нээж үг хэлсэн бол Хөрөнгө оруулалт, худалдааны газрын гүйцэтгэх захирал Б.Зандан хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулагчдад үзүүлэх татварын хөнгөлөлт, дэмжлэгийн талаар танилцуулга хийлээ.

Мөн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж хөрөнгийн зах зээлийн өнгөрсөн болон өнөөгийн нөхцөл байдал цаашдын боломжийн талаар илтгэл тавьсан бол Хяналт, зохицуулалтын газрын бүртгэлийн ахлах мэргэжилтэн М.Энхтуяа “Үнэт цаасны бүртгэлийн ач холбогдол” болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын дагуу үнэт цаас бүртгүүлэхэд тавигдах шалгуурын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Түүнчлэн “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн захирал Н.Нарангэрэл “Хөрөнгийн зах зээлээс хэрхэн санхүүжилт татах” болон “Үнэт цаас гаргах бэлтгэл” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулж, практик туршлагаасаа хуваалцсан юм.

Сургалтад нийт 23 компани оролцсон бөгөөд хөрөнгийн зах зээлийг ашиглан санхүүжилт татах бодит боломж, практик алхмуудыг ойлгож бодит үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, бизнесийн өсөлт, хөрөнгө оруулалтыг тэлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ