• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51581.69

( -86.16 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51581.69 -86.16
MSE A Индекс 20006.74 55.14
MSE B Индекс 14290.77 32.2

Мэдээ мэдээлэл

ХАНВА ИНВЕСТМЕНТ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-07-09 14:22:50

Талууд Монголын дижитал хөрөнгийн зохицуулах орчин, сэндбокс хүрээнд хөгжиж буй блокчэйн технологийн хэрэглээ, зах зээлийн хяналт, ил тод байдлын ач холбогдлын талаар харилцан санал солилцлоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-09 12:23:11

2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-09 12:18:07

Арилжааны үр дүнд нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, 2 жилийн хугацаатай купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.741 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-27 12:01:37

2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 393,879,087 төгрөгийн үнийн дүн бүхий 787,441 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 30 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT +14.99%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND +6.38%), Крипто Үндэстэн ХК (CNF +5.41%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан хүнс ХК (DHU -14.98%), Хар тарвагатай ХК (TVT -14.29%), Тээвэр дархан ХК (TEE -12.12%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 13,715 ширхэг нэгж эрх 1,381,955 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 400 ширхэг үнэт цаас 40,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 443816 ширхэг үнэт цаас 1,242,684,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 458,700 ам.доллар буюу 1,634,834,322 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 448,800 ам.доллар буюу 1,599,406,512 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 6,816,000 юань буюу 3,491,973,120 төгрөгөөр,

  • "Андын илч" ХХК-ийн 8 багц 51,200 тонн чийг багатай хүрэн нүүрс 7,168,000 юань буюу 3,672,309,760 төгрөгөөр,

  • "Андын илч" ХХК-ийн 2 багц 12,800 тонн чийг багатай хүрэн нүүрс 1,792,000 юань буюу 918,077,440 төгрөгөөр, 

  • "Андын илч" ХХК-ийн 2 багц 12,800 тонн чийг багатай хүрэн нүүрс 1,792,000 юань буюу 918,077,440 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 12,313,217,924 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.13% хувиар өсч, 54,938.56 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,205,937,713,323 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ