2026 оны 2 дугаар сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 1,511,166,712 төгрөгийн үнийн дүн бүхий 3,518,259 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Тандэм инвэст ББСБ ХК (TAND +13.87%), Оллоо ХК (OLL+9.08%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +8.63%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Атар-Өргөө ХК (ATR -4.81%), Шарын гол ХК (SHG -4.80%), Таван толгой ХК (TTL -2.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 10,906 ширхэг нэгж эрх 3,153,940 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 2,281 ширхэг үнэт цаас 187,723,180 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 32 ширхэг үнэт цаас 3,200,000 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар 5,000,000 ширхэг үнэт цаас 6,500,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн эрчим хүчний нүүрс(битумт, үл барьцалдах нүүрс) 2,169,600 ам.доллар буюу 7,734,667,392 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 1,910,400 ам.доллар буюу 6,810,614,208 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,611,745,542 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 448,800 ам.доллар буюу 1,599,980,976 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,008,000 юань буюу 3,593,702,400 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 29,555,954,350 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.03% хувиар буурч, 54,585.86 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,088,384,855,241 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



