• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51581.69

( -86.16 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51581.69 -86.16
MSE A Индекс 20006.74 55.14
MSE B Индекс 14290.77 32.2

Мэдээ мэдээлэл

ХАНВА ИНВЕСТМЕНТ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-07-09 14:22:50

Талууд Монголын дижитал хөрөнгийн зохицуулах орчин, сэндбокс хүрээнд хөгжиж буй блокчэйн технологийн хэрэглээ, зах зээлийн хяналт, ил тод байдлын ач холбогдлын талаар харилцан санал солилцлоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-09 12:23:11

2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-09 12:18:07

Арилжааны үр дүнд нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, 2 жилийн хугацаатай купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.741 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-02-10 17:16:05

2026 оны 2 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 666,468,954 төгрөгийн үнийн дүн бүхий 1,306,844 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тээвэр дархан ХК (TEE +14.95%), Монгол шевро ХК (MVO +14.46%), Дархан зочид буудал ХК (DZG +10.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол секюритиес ХК (MSC -13.33%), Монинжбар ХК (MIB -12.50%), Монгол алт ХК (ERS -10.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 5,324 ширхэг нэгж эрх 2,916,802 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 177 ширхэг үнэт цаас 17,685,080 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 11 ширхэг үнэт цаас 1,100,000 төгрөгөөр, 

  • Багцын арилжаагаар 74,441 ширхэг үнэт цаас 588,456,105 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 64 багц 409,600 тонн 1/3 коксжих нүүрс 45,260,800 ам.доллар буюу 161,400,012,800 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,000 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,584,000 юань буюу 3,903,408,960 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 166,580,048,701 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.12% хувиар буурч, 54375.93 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,037,022,220,514 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ