• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2026-02-10 19:10:48

Монголын хөрөнгийн бирж" ХК нь өнөөдөр /2026.02.10/  Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон түүнийг даган өөрчлөх Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг мэргэжлийн оролцогч байгууллагуудын төлөөлөлд танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Энэхүү уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн танилцуулга" сэдвийн хүрээнд хууль эрх зүйн өөрчлөлт, яамны бодлого, төлөвлөгөөг танилцуулсан бол "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газраас "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай" сэдвээр илтгэл танилцуулав. 

Уулзалт хэлэлцүүлэг уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцогч байгууллагуудын төлөөлөл болсон 20 гаруй  хүн оролцсон бөгөөд ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд тулгамдаж буй асуудлууд цаашдын боломжуудын талаар санал солилцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ