• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-02-12 15:20:35

2026 оны 2 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 455,922,911 төгрөгийн үнийн дүн бүхий 1,391,867 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

 

Үүнээс Сэндли ББСБ ХК (SEND +8.88%), Оллоо ХК (OLL +8.07%), Монос хүнс ХК (MFC +5.06%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Глобал монголиа холдингс ХК (HML -14.97%), Хүрд XK (HRD -12.90%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -11.97%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

 Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 15,859 ширхэг нэгж эрх 11,784,996 төгрөгөөр,
  •  
  • Хөрөнгөөр баталгаажсан 618 ширхэг үнэт цаас 61,747,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

 

Энэ өдөр нийт 529,455,407 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

 

ТOП-20 индекс 0.11% хувиар өсч, 54,695.54 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,070,118,157,490 төгрөг боллоо. 

 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ