• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51347.33

( -173.13 -0.34% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51347.33 -173.13
MSE A Индекс 19565.06 -18.98
MSE B Индекс 14196.18 0.61

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 6 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-06-05 10:34:01

Та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-06-05 09:47:50

Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдсан 1309 (ЗГХБ-Б-52-487) кодтой Засгийн газрын өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2026-06-05 09:47:08

Тус компанийн 65,252,554 ширхэг энгийн хувьцааг Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 66,667 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 65,319,221 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

Мэдээ мэдээлэл

"ТАНДЭМ ИНВЕСТ ББСБ" ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-02-16 09:58:15

"Тандэм инвест ББСБ" ХК нь Компанийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт,  компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.12.10 дахь заалт болон ногдол ашгийн журмын 2.3 дахь заалтыг үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 01 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.

Тус компани 2025 оны үйл ажиллагааны цэвэр ашиг болох 4,617,347,556.16 төгрөгөөс хувьцаа эзэмшигчдэд 2,600,000,000 төгрөгийн ногдол ашгийг нэгж хувьцаанд 1.30 (нэг төгрөг 30 мөнгө) төгрөгөөр тооцож хуваарилна. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашиг хуваарилах сүүлийн өдрийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тогтоосон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ