• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

58549.55

( 332.51 0.57% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 58549.55 332.51
MSE A Индекс 22660.41 148.88
MSE B Индекс 15118.69 -24.05

Мэдээ мэдээлэл

"ЕСӨН ШИЖИР АКТИВ ХОЁР ТЗК" ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 11:03:57

Хоёрдогч зах зээлийн арилжааг SHJR-BD-01/09/28-C0099-19 симболтойгоор эхлүүллээ.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХОЙШИЛЛОО

2026-09-01 10:29:02

Үнэт цаасны арилжаа нээх цагийг 45-60 орчим минутаар хойшлуулах болсныг мэдэгдье.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 9 ДҮГЭЭР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 10:04:44

Сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 16, 17, 18-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

Мэдээ мэдээлэл

"АРД КРЕДИТ ББСБ" ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР АШГИЙН 25 ХУВИЙГ НОГДОЛ АШИГТ ХУВААРИЛНА

2026-02-16 14:01:07

"Ард кредит ББСБ" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.1, 46.2 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, компанийн Ногдол ашгийн бодлогын 2 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалт Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн № 2026/5 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.

Тус компани 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан цэвэр ашгийн 25 хувь буюу нийт 1,106,560,000 (Нэг тэрбум нэг зуун зургаан сая таван зуун жаран мянга) төгрөгийг нэгж хувьцаанд 3.04 (гурван төгрөг дөрвөн мөнгө) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилна. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон, ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар болсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ