• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-02-16 17:41:38

2026 оны 2 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 60 хувьцаат компанийн 569,997,469 төгрөгийн үнийн дүн бүхий 838,240 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 16 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Стандарт проперти групп ХК (BBD +14.99%), Евроазиа Капитал холдинг ХК (SUN +14.89%), Могойн гол ХК (BDL+14.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Таван толгой ХК (TTL -13.35%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -11.18%), Мик холдинг ХК (MIK -9.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 12,737 ширхэг нэгж эрх 1,850,560 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 48 ширхэг үнэт цаас 4,800,060 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаас 100 ам.доллар буюу 356,553 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 5,273,600 ам.доллар буюу 18,803,179,008 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,158,400 ам.доллар буюу 11,261,369,952 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,200,000 юань буюу 5,779,088,000 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 36,420,641,602 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 2.05% хувиар буурч, 53619.51 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,903,368,611,730 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ