• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51581.69

( -86.16 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51581.69 -86.16
MSE A Индекс 20006.74 55.14
MSE B Индекс 14290.77 32.2

Мэдээ мэдээлэл

ХАНВА ИНВЕСТМЕНТ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-07-09 14:22:50

Талууд Монголын дижитал хөрөнгийн зохицуулах орчин, сэндбокс хүрээнд хөгжиж буй блокчэйн технологийн хэрэглээ, зах зээлийн хяналт, ил тод байдлын ач холбогдлын талаар харилцан санал солилцлоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-09 12:23:11

2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-09 12:18:07

Арилжааны үр дүнд нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, 2 жилийн хугацаатай купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.741 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-02-25 17:00:52

2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 650,875,989 төгрөгийн үнийн дүн бүхий 1,269,449 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол алт ХК (ERS +14.85%), Фронтиер Лэнд Групп ХК (MDR +14.84%), Дархан нэхий ХК (NEH +13.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жуулчин дюти фрий ХК (SUL -9.77%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -5.63%), Монложистикс Холдинг ХК (MLG -5.49%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 10,475 ширхэг нэгж эрх 9,605,769 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 21,978 ширхэг үнэт цаас 2,197,517,540 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 13 ширхэг үнэт цаас 1,300,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 83 ширхэг үнэт цаас 8,300 (29,601,535₮) ам.доллароор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 11,072,000 юань буюу 5,731,199,360 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,612,392,045 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 455,400 ам.доллар буюу 1,624,161,330 төгрөгөөр,

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 8 багц 7,248 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 22,557,950.4 ам.доллар буюу 80,451,802,204.08 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 92,308,455,772.08 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.08% хувиар өсч, 53,858.66 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,003,587,697,184 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ