• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50968.38

( 7.19 0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50968.38 7.19
MSE A Индекс 19365.77 -23.38
MSE B Индекс 14373.62 49.62

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 6 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-05-25 11:51:57

Сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-22 15:50:08

Энэ өдөр нийт 32,652,853,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭХ АНХНЫ ЗАХИАЛГУУД БАЙРШИЖ ЭХЭЛЛЭЭ

2026-05-22 13:38:49

Өнөөдөр (2026.05.22) "Монос хүнс" ХК-ийн MFC.MSE хувьцаан дээр зах зээл үүсгэх анхны авах, зарах захиалгууд албан ёсоор байршиж эхэллээ.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-02-27 17:06:42

2026 оны 2 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 384,213,367 төгрөгийн үнийн дүн бүхий 864,261 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хэрлэн Хивс ХК (HRL +15.00%), Монинжбар ХК (MIB +14.98%), Женко тур бюро ХК (JTB +14.45%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Оллоо ХК (OLL -6.33%), Мандал Даатгал ХК (MNDL -5.95%), Тэнгэр Даатгал ХК (TGI -4.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 27,296 ширхэг нэгж эрх 19,001,345 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 1,125,668 ширхэг үнэт цаас 1,463,368,400 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 12,800 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 1,556,480 ам.доллар  буюу 5,551,108,096 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 462,000 ам.доллар буюу 1,647,699,900 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,697,600 ам.доллар буюу 16,753,755,520 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,612,392,045 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,737,600 ам.доллар буюу 13,329,963,520 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,680,000 юань буюу 4,005,350,400

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,097,600 ам.доллар буюу 11,047,435,520 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 55,814,288,113 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.75% хувиар буурч, 53,401.91 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,988,757,554,666 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ