• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 3 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-03-02 17:18:51

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь иргэдэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох, хөрөнгө оруулалтын зөв шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” танхимын сургалтыг зарлаж байна.

Сургалтыг 2026 оны 3 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулах ба санхүү, үнэт цаасны зах зээлд олон жил ажиллаж буй мэргэжлийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд сургалтыг удирдан явуулж, онол, практик хослуулан зохих мэдлэг олгодгоороо онцлог, давуу талтай юм.

Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн зарчмыг ойлгож, технологийн дэвшлийг ашиглан Монгол хүн бүр хөрөнгө оруулагч болох боломж бүрдсэн энэ цаг үед сургалтаас системтэй мэдлэг олж авсан хэн бүхэн дотоод, гадаадын аль ч биржийн арилжаанд оролцох чадвартай  болж төгсөнө. Сургалтад хамрагдсан төгсөгчдөд сертификат олгох болно.

Төлбөр: 180,000 төгрөг

Төлбөрийг Голомт банкны MN09 0015 00 1105021404 тоот МХБ-ийн дансанд байршуулна.

Бүртгүүлэх холбоос https://mse.mn/knowledge#lesson

Лавлах утас: 11-313-747 /3112/

Цахим шуудан: info@mse.mn

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ