• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52051.12

( -196.95 -0.38% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52051.12 -196.95
MSE A Индекс 20047.87 -85.27
MSE B Индекс 14192.9 61.39

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-02 15:30:33

Энэ өдөр нийт 5,849,272,186 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-07-02 12:18:34

Мөн Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаарх хэтийн төлөвийг танилцуулсан юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2026-07-02 10:05:41

Хагас жилийн санхүүгийн тайлан 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасантай холбогдуулан тайлангаа заасан хугацаанд ирүүлнэ үү.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-04 15:25:53

2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 968,955,623 төгрөгийн үнийн дүн бүхий 1,013,544 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн  хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монинжбар ХК (MIB +15.00%), Женко тур бюро ХК (JTB +10.71%), Крипто Үндэстэн ХК (CNF +9.02%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Фронтиер Лэнд Групп ХК (MDR -10.11%), Монгол савхи ХК (UYN -8.33%), Монгол Базальт ХК (MBW -6.07%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 18,817 ширхэг нэгж эрх 17,626,309 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 8,000 ширхэг үнэт цаас 800,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 21 ширхэг үнэт цаас 2,100,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 6,163,200 ам.доллар буюу  21,981,730,752 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,444,800 ам.доллар буюу 8,719,648,128 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,584,000 юань буюу 3,921,838,080 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 36,411,898,892 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.14% хувиар буурч, 52,486.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,780,943,128,111 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ