• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-05 15:34:51

2026 оны 3 дугаар сарын 5-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 729,272,471 төгрөгийн үнийн дүн бүхий 1,073,451 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монинжбар ХК (MIB +14.99%), Айтүүлс ХК (ITLS +9.52%), Монгол Базальт ХК (MBW +5.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Глобал монголиа холдингс ХК (HML -14.40%), Хөвсгөл ХК (HVL -12.72%), Монгол алт ХК (ERS -10.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 20,118 ширхэг нэгж эрх 7,808,186 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,000 ширхэг үнэт цаас 199,800,800 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 61,752 ширхэг үнэт цаас 6,175,200,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаас 1,000 доллар (3,565,950)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 4 багц 25,600 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 16,640,000 ам.доллар буюу 8,584,908,800 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,961,600 ам.доллар буюу 14,126,867,520 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 29,827,423,727 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.49% хувиар өсч, 52,743.49 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,835,009,751,073 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ