• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52051.12

( -196.95 -0.38% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52051.12 -196.95
MSE A Индекс 20047.87 -85.27
MSE B Индекс 14192.9 61.39

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-02 15:30:33

Энэ өдөр нийт 5,849,272,186 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-07-02 12:18:34

Мөн Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаарх хэтийн төлөвийг танилцуулсан юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2026-07-02 10:05:41

Хагас жилийн санхүүгийн тайлан 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасантай холбогдуулан тайлангаа заасан хугацаанд ирүүлнэ үү.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-06 15:28:21

2026 оны 3 дугаар сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 549,288,639 төгрөгийн үнийн дүн бүхий 779,343 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 16 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол шуудан ХК (MNP +7.05%), Сүү ХК (SUU +3.14%), Бодь Даатгал ХК (BODI +2.60%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгео ХК (MOG -13.04%), Женко тур бюро ХК (JTB -10.96%), Өндөрхаан ХК (ONH -7.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 1,548 ширхэг нэгж эрх 452,740 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 147 ширхэг үнэт цаас 14,696,900 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,000 ширхэг үнэт цаас 300,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 1,639,680  ам.доллар буюу 5,846,164,262.4 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжи хнүүрс 11,328,000 юань буюу 5,857,142,400 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 12,567,744,941 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.17% хувиар буурч, 52,652.25 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,829,247,193,095 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ