2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 807,127,170 төгрөгийн үнийн дүн бүхий 742,039 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хай би ойл ХК (HBO +14.98%), Фронтиер Лэнд Групп ХК (MDR +14.10%), Инновэйшн инвестмент ХК (QPAY +9.64%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -10.13%), Мик холдинг ХК (MIK -6.19%), Талх чихэр ХК (TCK -5.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 54,151 ширхэг нэгж эрх 47,558,340 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 3 ширхэг үнэт цаас 299,040 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 11,773 ширхэг үнэт цаас 1,177,300,000 төгрөгөөр,
-
Багцын арилжаанд нийт 533,211 ширхэг үнэт цаас 690,508,245 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 6,278,400 ам.доллар буюу 22,389,213,888 төгрөгөөр,
-
"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 4 багц 25,600 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 16,640,000 юань буюу 8,641,318,400 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 455,400 ам.доллар буюу 1,623,988,278 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,499,200 ам.доллар буюу 8,912,322,144 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 44,289,635,505 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.09% хувиар өсч, 53,411.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,947,092,374,908 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



