• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52262.16

( -1149.24 -2.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52262.16 -1149.24
MSE A Индекс 20032.63 -339.03
MSE B Индекс 14524.25 50.97

Мэдээ мэдээлэл

"ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ" АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-03-12 17:48:01

Тус хуулийн төслийг 2026 оны хаврын чуулганд өргөн барьж, анхны хэлэлцүүлэгт оруулах төлөвтэй байна.

3-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-12 15:25:07

Энэ өдөр нийт 44,289,635,505 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ" АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2026-03-12 10:25:08

Тус хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 14:00 цагаас "Монголын хөрөнгийн бирж"-ийн хурлын танхимд зохион байгуулагдах ба олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Мэдээ мэдээлэл

"ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ" АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-03-12 17:48:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “MSE Hall”-д өнөөдөр "Хувийн нэмэлт тэтгэврийн тухай" анхдагч хуулийн төслийг олон нийтэд танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгийг нээж  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд Б.Солонго хэлсэн үгэндээ: “Өнөөдөр дэлхий нийтээр хүн амын өсөлт нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийн бүтэц өөрчлөгдөхийн хэрээр тэтгэвэрийн тогтолцоог илүү тогтвортой олон тулгуурт эх үүсвэрээс санхүүжүүлэх шаардлагууд тулгарч байна. Ийм нөхцөлд олон улсад улсын тэтгэвэрийн даатгалын тогтолцооноос гадна хувийн хэвшлүүд “Хувийн нэмэлт тэтгэврийн сан”-г хөгжүүлж байна. Эдгээр улсуудын туршлагыг манай улс чамгүй хугацаанд судалж, энэ талаар зөвхөн өнөөдөр бус өмнө нь олон удаа хэлэлцэж байсан. Монгол Улс иргэдийнхээ ирээдүйн тэтгэвэрийн орлогын баталгааг хангах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор тэтгэврийн тогтолцоог үе шаттай шинэчлэх бодлогыг сүүлийн жилүүдэд барьж ажиллаж байна.

Тиймээс ард иргэд ирээдүйд зөвхөн улсын тэтгэврийн даатгалын сангаас мөнгө авахаас гадна олон эх үүсвэрээс тэр дундаа урт хугацааны санхүүгийн хуримтлал бий болгох зорилгод тулгуурлан энэхүү хуулийн төслийг боловсруулсан” гэдгийг онцоллоо.

Хуулийн төслийн үндсэн танилцуулгыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга В.Ренцэнханд хийсэн бол эхний хэлэлцүүлгийг “Хувийн тэтгэврийн олон улсын туршлага ба хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөлөл” сэдвийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд Б.Солонго, УИХ-ын даргын Хувийн хэвшил, мөнгөний бодлого хариуцсан зөвлөх Б.Дөлгөөн, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев нар өрнүүллээ.

Дараа нь “Монгол Улсад хувийн, нэмэлт тэтгэвэрийн тогтолцоог нэвтрүүлэх боломж ба сорилтууд” сэдэвт хэлэлцүүлэгт “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Өлзий энд Ко ҮЦК” ХК-ийн захирал Б.Өлзийбаяр, “Нэйшнл лайф” даатгалын компанийн захирал Г.Монголхүү нар оролцож, Олон улсын туршлагын ололт амжилт болон анхаарвал зохих асуудлууд, мөн хуулийн хэрэгжилтийг хангахад, тус системийг нутагшуулан, хэлбэржүүлэхэд төрийн зохицуулалт, хувийн хэвшлийг дэмжих, татварын хөнгөлөлтийн арга хэлбэрүүдийн талаар ярилцсан юм.

Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат:

Монгол Улсын өнөөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлал богино хугацаанд арилжааны банкны бүтээгдэхүүнд байршуулж, тухайн төсвийн жилдээ халамжид зарцуулагдаж байгаа бол одоо бидний ярьж буй хувийн тэтгэвэрийн хуримтлал нь 20-30 жилийн хугацаатай учраас бид урт хугацааны шийдвэрүүдийг гаргана.

Тиймээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөс хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд энэ бүтээгдэхүүнд л хөрөнгө оруулж болно, энд нь болохгүй гэсэн хэтэрхий  хатуу зохицуулалт одоо тусгах нь учир дутагдалтай. 2019 онд Гүрж улс энэ шинэчлэлтийг хийхдээ хуулийн хатуу зохицуулалт хийсэн ч  энэ нь эргээд зарим эрсдэлийг бий болгосон.

Харин манай одоогийн хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын боломжийг үнэт цаасны зах зээл дээр байгаа хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сан, дотоодын аж ахуйн нэгжүүдийн гадаад, дотоодод гаргасан үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх эрхийг нээлттэй байхаар оруулсан байна. Санхүүгийн зохицуулах хороо зохих журамд зохицуулалтуудыг нарийн тусгаад явах хүлээлттэй байгаа. Харин татварын зохицуулалтын хувьд иргэн тухай бүр татвараа төлж яваад, тэтгэвэр авахдаа төлөхгүй байх, эсвэл одоо татвараас чөлөөлөгдөөд тэтгэвэрээ авахдаа төлөх зэрэг хувилбаруудын сонголт нээлттэй байвал зохимжтой” талаар санал бодлоо хуваалцлаа.

Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн хууль зүйн орчныг бий болгох, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн "Хувийн нэмэлт тэтгэврийн тухай" анхдагч хуулийн төслийг боловсруулж, оролцогч талууд болон олон нийтээр ийнхүү хэлэлцүүллээ.

Тус хуулийн төслийг 2026 оны хаврын чуулганд өргөн барьж, анхны хэлэлцүүлэгт оруулах төлөвтэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ