• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50629.14

( -214.19 -0.42% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50629.14 -214.19
MSE A Индекс 19428.38 -50.12
MSE B Индекс 14402.92 217.61

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 5 ДУГААР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-08 14:11:25

Биржийн Бизнес хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн П.Нямдорж суралцагчдад баяр хүргэж амжилт хүсээд, сертификатийг гардуулсан юм.

5-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-08 13:50:22

Энэ өдөр нийт 267,034,185,521 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2026-05-07 16:35:09

Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 13:30 цаг хүртэл;

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2026-03-13 15:22:44

Монгол Улсын Батлан хамгаалах яам болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хамтран батлан хамгаалах салбар болон түүний харьяа байгууллагуудын албан хаагчдын санхүү, хөрөнгийн зах зээл, компанийн засаглал, үнэт цаасны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, зөвлөгөө, мэдээллээр хангах замаар харилцан ашигтай, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор санамж бичгийг байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Бригадын генерал Д.Ганхуяг болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат нар өнөөдөр (2026.03.13) гарын үсэг зурж баталгаажуулсан.

Талууд хамтын ажиллагааны хүрээнд эрх тэгш, ил тод, шударга, харилцан хүндэтгэлийн зарчмыг баримтлахаа илэрхийлсэн бөгөөд “Монголын хөрөнгийн бирж” ХК нь:

  • Батлан хамгаалах салбар болон түүний харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтан, ажилтан, алба хаагчдыг хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хөрөнгө оруулалт, компанийн засаглалын талаарх сургалт, мэдээлэл, зөвлөгөө, арга зүйн дэмжлэгээр хангах,

  • Тус салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд IPO гаргах үйл явцыг дэмжих, зөвлөгөө мэдээлэл өгөх,

  • Үнэт цаасны зах зээл, хөрөнгө оруулалт, компанийн засаглал, байгаль орчин нийгэм засаглалын тайлагналын стандартын талаар сургалт, семинар, хэлэлцүүлэг, танин мэдэхүйн арга хэмжээ хамтран зохион байгуулах болон санамж бичигт тэмдэглэсэн бусад чиглэлүүдээр хамтран ажиллахаар тогтлоо.

Түүнчлэн Батлан хамгаалах яам 2026 оныг “Хүн төвтэй хөгжил шинэчлэлтийн жил” болгон зарласантай холбогдуулж эрүүл мэнд, санхүү, боловсролын чиглэлээр түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөсөн байна.

Улмаар дээрх зорилтын хүрээнд албан хаагчдадаа санхүүгийн суурь мэдлэг олгох, салбарын IPO гаргах компаниудын хувьцаанаас эзэмшүүлэхэд зорьж ажиллахаа илэрхийллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ